|
Сүүлийн үеийн мэдээлэл
Арбитрын харилцаанд оролцогч талууд үүргээ биелүүлэхгүй байх, үүсэх үр дагавар
2024-11-29 Хэвлэлийн мэдээ
Дэлхийн допингий эсрэг агентлаг (WADA)-аар хянан баталгаажуулж, зөвшөөрөгдсөн Давж заалдах комиссын хэрэг хянан шийдвэрлэх дүрмийн 20.1-т “Давж заалдах комиссын шийдвэрийн эх хувь, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх хураангуй тайлбар эсхүл үр дүнг тодорхойлсон хэвлэлийн мэдээг Давж заалдах комисс олон нийтэд мэдээлнэ” гэж заасны дагуу хэвлэлийн хураангуй мэдээллийг олон нийтэд хүргэж байгаа болно.
Дэлгэрэнгүй...
2024-03-12 МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ДОПИНГИЙН ЭСРЭГ БАЙГУУЛЛАГА ТББ-тэй уулзалтыг хийлээ.
Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитртай Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага ТББ нь 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 12 дугаар "Хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын санамж"-ийг байгуулсан билээ.
Уг харилцан ойлголцлоор сэргээштэй холбоотой хэрэг, маргаан гарсан тохиолдолд шинжилгээг түргэн шуурхай, үнэн зөв хийж спортын арбитраар маргаанаа шийдвэрлэх, хэрэг маргаан шийдвэрлэхээс бусад асуудлаар харилцан хамтдаа хөгжих, допингийн эсрэг дүрэм, шинэчлэлийн талаар мэдээлэл харилцан солилцох, аливаа спортын допингийн асуудалтай холбоотойгоор үүсч болзошгүй маргааныг Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитраар шийдвэрлүүлэхээр өөрийн холбогдох дүрэм журамдаа тусгахаар тохиролцсон билээ.
Энэ хүрээнд 2024 оны 2 дүгээр сарын 5-ний өдөр Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага ТББ-ийн Ерөнхийлөгч Ц.Уугангэрэл тэргүүтэй төлөөллийг Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын Ерөнхийлөгч Г.Батзаяа хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар шинээр томилогдсон Ерөнхийлөгч Ц.Уугангэрэлд ажлын амжилтыг хүсэж, хоёр байгууллагын хэрэгжүүлж байгаа ажлууд, Дэлхийн допингийн эсрэг агентлаг /WADA/-тай хамтарч ажиллаж байгаа болон Допингийн эсрэг үндэсний дүрмийн хэрэгжилт, допингийн эсрэг сургалт, судалгаа, сурталчилгааны чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитраас гаргасан Спортын арбитр ба допинг эрх зүйн баримт бичгийн эмхэтгэлийг Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага ТББ-д гардуулан өглөө.
ШУДАРГА СПОРТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА
Дэлгэрэнгүй...
2024-02-05 КАМИЛА ВАЛИЕВА ДОПИНГИЙН ЭСРЭГ ДҮРЭМ ЗӨРЧСӨН нь тогтоогдож, 2021 оны 12 дугаар сарын 25-наас эхлэн 4 жилээр эрх хасах шийдвэрийг гаргалаа.
2024-01-30 Монгол Улсын харцага Ц.Мөнхбаяр, Аймгийн арслан Б.Өсөхбаяр нараас Монголын Үндэсний Бөхийн Холбоо НҮТББ-д холбогдуулан гаргасан өргөдлийг хүлээн авч шийдвэрлэлээ.
2023-12-05 Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын дэргэд допингийн асуудал эрхэлсэн “Давж заалдах комисс”-ыг байгууллаа.
2023-04-14 Монголын Олон улсын ба Үндэсний Спортын арбитрын Арбитрчдыг сургах сургалт боллоо.
2023-02-27 Монголын олон улсын ба үндэсний Спортын арбитрын Арбитрч Б.Ариунболд “Олимпын алтан медал” медалиар шагнагдлаа.
2022-12-28 Монголын олон улсын ба үндэсний Спортын арбитрын Арбитрч С.Батсайхан нь “Олимпын алдар” медалиар шагнагдлаа.
2022-12-28 Спортын арбитрч сонгох нээлттэй сонгон шалгаруулалт
Спортын арбитрчаар ажиллах чин хүсэл, эрмэлзэлтэй хувь хүнийг нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Дэлгэрэнгүй...
2022-12-17 Монголын олон улсын ба үндэсний спортын арбитр нь Монголын жюү жицүгийн холбоотой хамтран ажиллах гэрээ байгуулав.
2020-01-24 Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын Холбооны билэг тэмдэг шинэчлэгдэн батлагдлаа
2018-12-19 |