|
Ажлын алба
АРБИТРЫН ДҮРМЭЭС; /хэсэгчлэн авав/
2.6. Арбитрын ажлын албаны дарга түүний эрх, үүрэг
2.5.1. Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны өдөр тутмын ажиллагааг хөтлөн явуулж, нарийн бичгийн дарга нарыг мэргэжлийн удирдлагаар хангана.
2.5.2. Арбитрын даргын эзгүй үед түүний эрх үүргийг хэрэгжүүлнэ.
2.5.3. Салбар арбитрыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллана.
2.5.4. Арбитрын хамтын ажиллагааг өргөжүүлэх
2.5.5. Арбитрын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, арбитрыг хөгжүүлэх сурталчилах, эрдэм шинжилгээ судлгааны ажил хийх
2.5.6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой арбитрын бүрэлдэхүүнээс өгсөн үүрэг даалгаварыг биелүүлэх
2.5.7. Арбитрын Ажлын албаны дарга нь арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар мэргэшсэн, хуульч мэргэжилтэй, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил эсхүл спортын салбарын төрийн албанд 5-дээш жил ажилласан байх шаардлагатай.
ТАВ. НАРИЙН БИЧГИЙН ДАРГА, МЭРГЭЖИЛТЭН
5.1. Арбитрын нарийн бичгийн дарга буюу мэргэжилтэн нь арбитрын өдөр тутмын үйл ажиллагааг гардан явуулах бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуралдааны нарийн бичгийн даргаар ажиллана.
5.2. Нарийн бичгийн дарга, мэргэжилтэн нь эрх зүйч мэргэжилтэй байна. 5.3. Нарийн бичгийн дарга буюу мэргэжилтэн нь хэргийн материалыг хүлээн авах, нэхэмжлэгч хариуцагч, арбитрчдад хүргүүлэх, хуралдааны тэмдэглэл хөтлөх, арбитрыг хөгжүүлэх, сурталчлах, мэдээлэл, зөвлөгөө үйлчилгээ үзүүлэх зэрэг Ажлын албаны даргаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлнэ.
|