|
АРБИТРЫН АЖИЛЛАГААНД ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН ЭРХ
Талууд арбитрын ажиллагаанд тэгш эрхтэй оролцох бөгөөд өөрсдийн байр суурийг чөлөөтэй, хөндлөнгийн нөлөөллөөс ангид нөхцөлд илэрхийлэх боломжоор бүрэн хангагдсан байх зарчмыг баримтална. Талууд арбитрын ажиллагааны явцад тайлбар, хүсэлт гаргах, үг хэлэх, нотлох баримт гаргах, мэтгэлцэх эрхээ адил хэлбэр, хугацаа, удаа дарааллаар тэгш эдлэх боломжоор бүрэн дүүрэн хангагдсан байна. Харин энэхүү эрхээ эдлээгүй явдал тухайн оролцогчийн хувийн асуудал бөгөөд эрхээ эдлэлгүй дараагийн ажиллагаанд оролцоод явсан бол уг эрхээ эдэлсэнтэй адилтган тооцно. Арбитрын ажиллагаанд оролцогч талууд нь дараах эрхийг эдэлнэ.
|