АРБИТРЫН АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ АРГА, ХЭЛБЭР "ХЭРГИЙН БОДИТ НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ТОГТООХ"

- Бүрэлдэхүүн маргааны бодит байдлыг тогтооно. Ийнхүү тогтоохдоо Бүрэлдэхүүн гэрч дуудах, шинжээч томилох, үзлэг хийх болон баримт бичиг нэмж гаргуулах, хуулиар зөвшөөрсөн бусад ажиллагаа- /туршилт хийх, даалгавар бичих г.м /-г хийнэ.
- Шаардлагатай бол талуудын хүсэлт болон Бүрэлдэхүүнээс шинжээчийн дүгнэлт гаргуулахаар нарийн мэргэжлийн, хөндлөнгийн шинжээч томилно.
- Шинжээч нь зарчмын хувьд тухайн томилгоог хүлээн авахын өмнө Бүрэлдэхүүнд өөрийн мэргэшил болон бие даасан, талуудаас хараат бус байдлын талаарх мэдэгдлийг ирүүлнэ.
- Шинжээч нь шаардлагатай гэж үзвэл тухайн хэргийн материалтай танилцах, нэмэлт материал гаргаж өгөхийг арбитраас болон талуудаас шаардах, үзлэг хийх эрхтэй.
- Арбитрын шийдвэр гаргахад ашиглаж буй шинжээчийн дүгнэлт, нотолгооны шинжтэй бусад баримт бичгийг Бүрэлдэхүүн талуудад мөн нэг адил хүргүүлнэ.

 

НИЙТЭЛСЭН: 2024-07-15