|
Мэдээ, мэдээлэл
|
СПОРТЫН КЛУБ, ТАМИРЧИН ХООРОНД БАЙГУУЛАХ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭНИЙ ЗАГВАР
Спортын клуб болон тамирчин хоорондын хамтын ажиллагааг эрх зүйн хувьд зөв зохицуулах, талуудын эрх, үүрэг, хариуцлага, харилцан тохиролцсон нөхцөлийг тодорхой болгох зорилгоор Хамтран ажиллах гэрээний ерөнхий загвар боловсруулан хүргэж байна. Энэхүү гэрээний төсөл нь спортын клуб, тамирчин хооронд байгуулах гэрээний суурь загвар бөгөөд тухайн спортын төрөл, клубийн үйл ажиллагааны онцлог, тамирчны нөхцөл байдал, талуудын харилцан тохиролцооноос хамааран нэмэлт, өөрчлөлт оруулж, шинэчлэн ашиглах боломжтой. Гэрээ байгуулахдаа дараах асуудлуудыг онцгойлон анхаарах нь зүйтэй. Үүнд: •Талуудын эрх, үүрэг, хариуцлага; •Тамирчны бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаанд оролцох нөхцөл; •Санхүүжилт, урамшуулал, зардлын зохицуулалт; •Эрүүл мэнд, аюулгүй байдал, даатгал; •Допингийн эсрэг дүрэм, журам; •Гэрээний хугацаа, дуусгавар болох үндэслэл; •Маргаан шийдвэрлэх журам. Гэрээ бол зөвхөн талуудын гарын үсэг бүхий баримт бичиг биш бөгөөд харилцан итгэлцэл, эрх ашиг, хариуцлагыг тодорхойлсон эрх зүйн баталгааны бичиг баримт юм. Спортын салбарт гэрээний зөв соёлыг төлөвшүүлэх, тамирчин болон спортын байгууллагын эрх ашгийг тэнцвэртэй хамгаалахад энэхүү загвар хувь нэмэр оруулна гэж найдаж байна. Тайлбар: Энэхүү загвар нь ерөнхий зориулалттай бөгөөд тухайн харилцаанд шууд, өөрчлөлтгүйгээр хэрэглэх заавал мөрдөх гэрээ биш болно. Гэрээ байгуулахын өмнө талууд өөрсдийн нөхцөл байдалд нийцүүлэн хянаж, тохиролцох шаардлагатай.
|