Мэдээ, мэдээлэл
ҮНДЭСНИЙ БӨХИЙН ТАМИРЧИН Э.ЧОЙНЯМЫН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
Нэр Хавсралт
ҮНДЭСНИЙ БӨХИЙН ТАМИРЧИН Э.ЧОЙНЯМЫН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ Харах

Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын допингийн Давж заалдах комисс Э.Чойнямын өргөдөлтэй, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага НҮТББ-д холбогдох допингийн маргааныг хянан шийдвэрлэсэн шийдвэрийн хураангуй.

Допингийн эсрэг үндэсний дүрмийн  13 дугаар зүйлийн 13.10.12-т “Монголын Олон улсын болон үндэсний Спортын арбитрын хэрэг хянан шийдвэрлэх комиссын шийдвэр нь эцсийнх байх бөгөөд энэ дүрмийн 14.9-д заасны дагуу олон нийтэд мэдээлнэ”, Давж заалдах комиссын хэрэг хянан шийдвэрлэх дүрмийн 20 дугаар зүйлийн 20.5-т “Давж заалдах комиссын шийдвэрийн эх хувь, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх хураангуй тайлбар эсхүл үр дүнг тодорхойлсон хэвлэлийн мэдээг Давж заалдах комисс олон нийтэд мэдээлнэ” гэж заасны дагуу олон нийтэд мэдээлж байна.

Шийдвэрийн дугаар: Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын допингийн Давж заалдах комисс 2026.01.23-ны өдрийн ДЗК-01/77 дугаар шийдвэр (хэсэгчлэн авав)

Төлөв: Хүчинтэй

Санамж: Энэхүү тойм нь шийдвэрийн эхийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

НИЙТЭЛСЭН: 10 цаг 36 мин