Мэдээ, мэдээлэл
Нээлттэй сонгон шалгаруулалт

Монголын Олон улсын ба Үндэсний Спортын арбитрын дэргэдэх допингийн Давж заалдах комиссын дүрмийн 4.1-д "Комиссын гишүүн нь Допингийн эсрэг үндэсний дүрэмд заасны дагуу хууль (хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн нарийн мэргэшсэн хуульч), анагаах ухаан (нарийн мэргэшсэн эмч, эрдэмтэн, багш, судлаач), спорт (спортын мэргэжил, цол зэрэг дэвтэй тамирчин, ажлын дадлага туршлагатай багш, дасгалжуулагч, шүүгч, эрдэмтэн, судлаач)-ын салбарт ажиллаж байсан ажлын өндөр дадлага туршлагатай, эрүүгийн ял шийтгэл эдэлж байгаагүй, 35-аас дээш настай байх шалгуурыг хангасан Монгол Улсын иргэд нэр дэвшиж 2 жилийн хугацаагаар томилогдоно" гэж заасны дагуу шаардлага хангасан Комиссын гишүүнээр ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй хувь хүнийг доорх материалыг бүрдүүлэн өгч нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Давж заалдах комиссын дүрмийн 9.1-д заасны дагуу:
Бүрэлдэхүүнд томилогдсон гишүүд нь өмнө болон одоо Үндэсний допингийн эсрэг байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүд, ажилтнууд, комиссын гишүүд, зөвлөхүүд, мөрдөн шалгалт, хэрэг хянан хэлэлцэх ажиллагаанд оролцсон ажилтан байж болохгүй бөгөөд аливаа ажиллагаа, үр дүнгийн удирдлагын шийдвэр гаргахад оролцоогүй байх шаардлагатай.

Орон тоо:
Давж заалдах комиссын гишүүн: 1 хүн

Бүрдүүлэх материал:

  1. Давж заалдах комиссын гишүүнд элсэх хүсэлт
  2. Давж заалдах гишүүний анкет
  3. Цээж зураг – 2 хувь
  4. Гурван үеийн намтар
  5. Дипломын хуулбар
  6. Иргэний үнэмлэхний хуулбар
  7. Оршин суугаа хаягын тодорхойлолт
  8. Сургалт, мэргэжил дээшлүүлэх сургалтын материал
  9. Мэргэшсэн байдлыг нотолсон баримт
  10. Нэмэлт шаардлагатай материалууд

Хүлээн авах газар:
Шуудангийн хаяг: Сүхбаатар дүүрэг, Жамъян гүний гудамж, Даун таун барилга 1204 тоот
Имэйл хаяг:
info@sportarbitration.mn
Холбогдох утас: 7000-0807
Хүлээн авах хугацаа: 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл.

 

НИЙТЭЛСЭН: 17 цаг 28 мин